Төв аймгийн Архуст сумын ИТХ

Төв аймгийн Архуст сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

ИТХ-ын танилцуулга

2014-10-28

 Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нутгийн удирдлага

 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, иргэдийн Төлөөлөгчдийн хурал гэсэн шинэ байгууллага байгуулагдсанаас хойш 21 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд орон нутгийн Хурлыг сонгох сонгууль 6 дахь удаагаа явагдлаа. Дээрх сонгуулиуд сонгуулийн өөр өөр системээр явагдаж байв. Үүнд:

1.      ИТХ-н сонгууль 1992 онд төлөөллийн зарчмаар;

2.      1996 оны сонгууль хосолсон зарчмаар;

3.      2000, 2004 оны сонгууль шууд сонсогдох, мажоритор зарчмаар;

4.      2008 онд томсгосон мажоритор тогтолцоогоор;

5.      2012 онд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль холимог тогтолцоогоор явагдахаар 2012 оны 9 дүгээр сарын 14 нд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль батлагдсан.

Манай орон Ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлаж Нутгийн удирдлагын тогтолцоог шинэчлэн байгуулж, төлөвшүүлэн хөгжүүлж ирсний 20 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. 1992 онд батлагдсан тэрхүү “Үндсэн хууль”-ийн дөрөвдүгээр бүлгийн 62 дугаар зүйлд:”Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”, ”Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэж үл болно.Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тусгайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” хэмээн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харилцаа, эрх хэмжээ, чиг үүргийг хуульчилсан нь Нутгийн өөрөө удирдах ёс, нутгаа өөрсдөө удирдана гэсэн ойлголтыг ил тод томруун гаргаж ирсэн. Монгол улсын Үндсэн хуулиар нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэж тодорхойлжээ. Нутгийн өөрөө удирдах ёсны хөгжил төлөвшлийн 20 жилийн  хугацаанд та бидэнд оноо,  алдаа аль аль нь байсан хэдий ч шат шатны НӨУБ ууд хууль, журам, эрх зүйн бусад баримт бичгүүдэд нийцүүлэн ажлын ололт, туршлага, сургамжаасаа суралцаж бүрэн эрхийн хугацаа тутамд өөрсдийн дотоод үйл ажиллагааны хэм хэмжээг зохицуулсан дүрэм, журам, дэгийг боловсронгуй болгон, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаандаа чамлахааргүй хэмжээний ололт туршлагыг хуримтлуулж чаджээ.Ардын хурлын Тэргүүлэгчдийн даргыг анх намын байгууллага, АДХГ захиргааны даргатай хавсран ажиллуулж эхэлсэн. 1992 оноос эхлэн  Архуст суманд байгуулагдсан үе үеийн ИТХ ын төлөөлөгчдийг танилцуулъя.

    1990-1992 нд ИТХ- ын Тэргүүлэгчдийн даргаар Н.Чулуунжав, нарийн бичгийн даргаар Д.Шарав 30-н төлөөлөгчтэй  /депутат/
    1992-1994 онд ИТХ-н дарга Г.Шагшаа, нарийн бичгийн даргаар Д.Шарав 15 төлөөлөгчтэй

     1994 1996 онд ИТХ н дарга Ч.Манууш, нарийн бичгийн даргаар Д.Шарав 15 төлөөлөгчтэй ажиллаж байсан.

1990-1992 онуудад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн удирдлагын байгууллагын суурийг тавьж зохих хэмжээний материаллаг баазтай болж орон нутагт нутгийн өөрөөр удирдах ёсыг төлөвшүүлэх асуудал хэрэгжиж эхэлсэн бөгөөд орон нутгийнхаа төсөв, төлөвлөгөө, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг жинхэнэ ёсоор хэлэлцэн баталж, эдийн засгийн бүтэц зах зээлийн эдийн засагт шилжсэн энэ үед төсөв, төлөвлөгөөнд хяналт тавих, хэлэлцэх зэрэг хяналтын үүргийг хэрэгжүүлж эхэлсэн үе байлаа. Мөн аливаа асуудлыг ардчилалын зарчмаар хэлэлцэн шийдвэрлэж, байгаль орчныг хамгаалах, сахилга дэг журмыг  бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хэлэлцэн тодорхой шийдвэр гарган орон нутагтаа хэвшүүлэн ажиллаж ирсэн байна. 



Хог хаягдлын хувь хэмжээ тогтоох

санал өгсөн: 0