Нутгийн хөгжилд залуусын оролцоо анхдугаар чуулга уулзалт зохион байгуулагдлаа
2019 оны 1-р сарын 12-13 өдрүүдэд сумын Засаг даргын санаачлагаар Нутгийн хөгжилд залуусын оролцоо сэдэвт анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулан ажиллалаа. 2019 оны 1-р сарын 12-ны өдөр Нутгийн хөгжилд залуусын оролцоо чуулга уулзалтанд оролцогчдын дунд сагсанбөмбөг, гарбөмбөг, дартс, 3-н зайн шидэлт, илтгэлийн тэмцээнүүдийг зохион байгуулж тэмцээн төрөл бүр дээр эхний 3-н байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.