Нохой устгалын ажил явагдаж дууслаа
Нарст 2-р баг, Ноёншанд 1-р багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын Тохижилт Үйлчилгээний Компаны устгалын мэргэжилтнүүдтэй хамтран өглөө 6:00 цагаас золбин нохой устгалын ажил эхэллээ. Нарст 2-р багт нийт 23 золбин нохой, Ноёншанд 1-р багт нийт 42 золбин нохой, сумын хэмжээнд 65 золбин нохойг устган ажиллалаа. Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ханган ажиллалаа.