Төв аймгийн Архуст сумын ИТХ

Төв аймгийн Архуст сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

ИТХурлын Дарга

2019-10-09

Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Архуст нутгийн маань уугуул, суугуул хүндэт иргэн та бүгдийнхээ амар амгаланг айлтган мэндчилье. Улиран одсон цаг хугацаанд хангай дэлхий өгөөж буянаа хайрлаж, энэ цаг үед амжилт ололт дагуулан та бид урам зоригтой эрч хүчтэй сайхан он цагийг үргэлжлүүлэн түүх болгон бичсээр байна. Сайн цагийн ирээдүй үргэлж Архуст нутгийг минь тольдон байдаг. Архустчууд бид өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж газар тарилангийнн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, тариалан эрхлэгчдийг дэмжих залуу малчдыг төл малаар өсгөх ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулах орон нутгийн хөгжлийг түргэтгэх бодлого баримтлан ажиллаж сумынхаа эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ бүрэн хэрэгжүүлж бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын амжил өмнөх оноос өсөж тодорхой үр дүнд хүрсэн.       Сумынхаа анхны тулгын чулууг тулах үеэс эдүгээ хүртэл төрлөх сумынхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн ахмад буурлууд сумаа хөгжүүлэх үйлсэд оюун санаа хүч хөдөлмөрөө зориулсан сумын нийт иргэд ААН байгууллагын хамт олон та бүхэнд гал голомт минь үеийн үед халуун дулаанааар бадарч хүн бүрийн санасан бүхэн сэтгэлчлэн биелэж үйлс бүхэн өөдрөг бүтэмжтэй байж эрүүл энх сайн сайхан аж төрөхийг сүслэн ерөөе.

Энэ цаг үед амжилт ололт дагуулж та бид урам зоригтой эрч хүчтэй он цагийг үргэлжлүүлж түүх болон бичсээр байна.

ИТХ-ын дарга Б.Сүх-Очир

Хог хаягдлын хувь хэмжээ тогтоох

санал өгсөн: 0