Төв аймгийн Архуст сумын ИТХ

Төв аймгийн Архуст сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

27 СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ “БЭЛЧЭЭРИЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ, МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

2023-07-06

Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагын “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл, Төв аймгийн ИТХ-ын Ажлын алба хамтран зохион байгуулж буй уг сургалтад 27 сумын ИТХ-ын 500 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ: "Бэлчээрийн мал аж ахуй гэдэг бол байгалийн бэлчээр, мал сүрэг, малчин гэсэн тулгын гурван чулууны бүрдэл хэсэг юм. Иймд Үе үеийн Хурлын байгууллагын бодлогын түвшинд малчин түмэн, нүүдлийн мал аж ахуй, байгалийн бэлчээр гурвыг үргэлж тунгаан тусгах учиртай. Эдгээр нь хоргодож үгүй болвол Монголийн Эдийн Засгийн үндэс, Монгол орон эзэнтэй байх эсэх асуудал хөндөгдөнө.
Бэлчээрийн газрыг ямар байдлаар ашиглаж байгаад ул суурьтай дүн шинжилгээ хийж, хэрхэн ашиглуулах, эзэмшүүлэх талаар бодлого шийдвэртээ тусгах нь та бидний ирээдүйн бүсчилсэн хөгжлийн алсын харааны нэг томоохон үндэс суурь болох юм.
Иймд өнөөдрийн сургалтаар дамжуулан Бэлчээрийн доройтол, түүнийг даван туулах зүй зохистой менежментэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, бэлчээр ашиглагчдын холбоо, орон нутгийн иргэдийн хамтын ажиллагааг бий болгох талаар болон асуудал дэвшүүлсэн илтгэлүүдээс тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болж, сургалтад идэвхтэй оролцон, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шийдэлд хүрсэн олон чухал санал, санаачилга гаргана гэдэгт итгэж байна" гэлээ.
Сургалтын хүрээнд ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Төрөөс бэлчээрийн талаар баримталж байгаа бодлого”, УИХ-ын Тамгын газрын зөвлөх Р.Болормаа “Бэлчээр ашиглалтын сайжруулах эрх зүйн орчин шинэчлэлийн талаар”, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос “Бэлчээрийн менежментийн талаар хэрэгжүүлж байгаа ажил, Бэлчээр ашиглалтын журам, гэрээний хэрэгжилт”, “Бэлчээр ашиглалтын журам, гэрээний талаар”, “Тунгаамал төв”-ийн захирал О.Тунгалаг “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэлэг зохицуулалтын талаар”, “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн судалгааны талаар”, Тогтвортой амьжиргаа-3 төслөөс “Орон нутгийн хөгжлийн сангийн зохицуулалтын асуудал”, “Малын тоо толгойн албан татварыг тогтооход анхаарах зүйл, албан татварыг ОНХС-ийн үе шатаар хэрэгжүүлэх нь”, ХААИС-ийн багш, доктор А.Эрдэнэчимэг “Бэлчээр сайжруулах аргууд, ургац даац тогтоох талаар”, аймгийн Татварын хэлтсээс “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт”-ийн танилцуулга мэдээлэл хийгдэж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

Хог хаягдлын хувь хэмжээ тогтоох

санал өгсөн: 0