Төв аймгийн Архуст сумын ИТХ

Төв аймгийн Архуст сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

Соёлын сэргэлт-2023 аяны хүрээнд

2023-09-05

Нарст уулыг өвөрлөн нутаглах Төв аймгийн Архуст суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг өрнүүлэв. Архуст сум нь 1959 онд байгуулагджээ. 🇲🇳🇲🇳🇲🇳Аяныг нээн Архуст сумын ИТХ-ын дарга Э.Энхтөмөр үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийг тус сумын айл өрх бүр анхаарч хүнс үйлдвэрлэлд өндөр амжилт гаргаад байгааг бахархалтайгаар тодотгон өгүүлсэн юм. 🇲🇳🇲🇳🇲🇳Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Соёлын яамны бодлого үйл ажиллагааг иргэд, олон нийтэд танилцуулаад “Чингис хааны ёс суртахуун ба Монголчуудын үнэт зүйл” сэдэвт илтгэл тавьж, “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд бэлтгэгдсэн сургагч багшид батламж гардуулав. 🇲🇳🇲🇳🇲🇳Нээлтийн үеэр уртын дуучин Г.Даваасамбуу, морин хуурч Э.Чинбат нар “Эртний сайхан” уртын дуугаар түрлэг өргөн мэндчилж, “Монгол туургатан” театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилуулан, Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөг дэх зарим үзмэр, эд өлгийн зүйлс болон Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нарт гадаадын Ерөнхийлөгч нараас бэлэглэсэн дурсгалын зүйлсийн түр үзэсгэлэн, Төв аймгийн уугуул төр нийгэм, соёл урлаг, спортын алдартнуудын 50 гаруй гэрэл зургийн цомгийг дэлгэн үзүүллээ.

Хог хаягдлын хувь хэмжээ тогтоох

санал өгсөн: 0